send link to app

Noda Kids


4.2 ( 9232 ratings )
Educación
Desarrollador Accumulus Capital LLC
Libre

Номундалай цогцолбор сургуулиас гаргасан энэхүү аппликейшн нь ерөнхий боловсролын 1,2–р ангийн сурагчид хялбар аргаар тоглонгоо цагаан толгой үсэг, эх хэлний дүрмээ судлах программ юм. Тус аппликейшны гол дүр нь анаашийн өндөг бөгөөд анги ахих тусам том болж өсч өндийн эрдэм номонд дурлаж эх хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх, сэргээн санах зорилготой.
1-р ангийн сурагчид цагаан толгойн үсгээ таних, унших, бичих, үсгээрээ үг бүтээх зэрэг үйлийг тоглонгоо хийх бөгөөд 35 үсгээ нүдлэн тогтоож унших чадвараа нэмэгдүүлэн цагаан толгойн үсгийн ангиллыг мэдэж авна.
2-р ангийн суралцагчид тоглох явцдаа эх хэлний дүрмийн мэдлэгийг олж авч, зөв бичиж сурах чадвараа нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэхүү аппликейшнийг ухаалаг утастай сурагчид түүний эцэг эхчүүд ерөнхий боловсролын сургуулийн багш нар хэрэглэх боломжтой.